Шангри Ла Улаанбаатар зочид буудал / Shangri-La Ulaanbaatar hotel Зочид буудал

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гуд-19, УБ 14241

Шангри-Ла Хотел Улаанбаатар нь Улаанбаатар хотын зүрхэн хэсэгт байрладаг тул бизнесийн болон аялал жуулчлалын чиглэлээр ирж буй зочдод таатай орчинг бүрдүүлэх үндэс нь болж чаддаг. Манай буудал нь Монгол Улсын Засгийн Газрын Ордон, Их Эзэн Чингис Хааны Талбай болон төрийн томоохон байгууллагууд, элчин сайдын яамдаас хэдхэн алхамын зайд оршдог бөгөөд машинаар явбал Чингис Хаан нисэх онгоцны буудлаас ердөө 40 минут, харин галт тэрэгний буудлаас ердөө 20 минутын зайд оршдог. Манай зочид буудал нь 42м2 болон түүнээс дээш хэмжээ бүхий өндөр зэрэглэлийн нийт 290 цэлгэр саруулхан өрөөтэй бөгөөд орчин үеийн болон уламжлалт загвар, дизайны хэв шинжийг хослуулсан зохион байгуулалттай. Зочдын бүх өрөө нь урд зүгт Үндэсний соёл амралтын хүрээлэн эсвэл хойд зүгт Их Эзэн Чингис Хааны Талбай болон Улаанбаатар хотыг тольдон харсан байрлалтай. Бизнес болон аялал жуулчлалаар явж байгаагаас үл хамааран өндөр зэрэглэлийн, эелдэг боловсон, өөрт тохирсон үйлчилгээг эрэлхийлж буй зочдын хувьд Хорайзон клуб нь төгс тохирсон газар юм. Хорайзон клуб нь дараах давуу талуудыг танд санал болгоно. Үүнд: Хорайзон клуб лаунжид зочид буудалд байрлах болон зочид буудлаас гарах бүртгэлээ хурдан шуурхай хийлгэх, өглөөний цай, коктейль, зууш үнэгүй зооглох, бүхэл өдрийн турш ундаа, ус авах мөн уулзалтын өрөөг өдөр бүр 2 цаг ашиглах эрх олгодог. Шангри-Ла Хотел Улаанбаатар нь хотын хамгийн том, хамгийн өргөн сонголттойгоор хурал, чуулган болон өөр бусад арга хэмжээ зохион байгуулах боломжийг олгож буй тансаг зэрэглэлийн цорын ганц зочид буудал юм. Манай зочид буудлын арга хэмжээ зохион байгуулах нийт боломжит талбайн хэмжээ нь 2,643 м2 тул ямар ч арга хэмжээг зохион байгуулахад маш тохиромжтой ба бид бүхэн Шангри-Ла Их хүлээн авалтын танхим (Shangri-La Ballroom, 1,300 м2 талбайтай) болон бусад төрлийн үйл ажиллагаа зохион байгуулах бүрэн боломжтой найман төрлийн танхимыг санал болгож байна. Та Шангри-Ла Хотел Улаанбаатарын Кафе Паркаас олон үндэстний төрөл бүрийн гайхамшигт зоогийг таалан хүртэх боломжтой. Манай зоогийн газар нь өвөрмөц хэлбэрийн задгай гал тоогооны зохион байгуулалттай бөгөөд Улаанбаатар хот дахь хамгийн анхны энэ төрлийн ресторан юм. Манай зочид буудлын 2-р давхарт их хот, сүрлэг уулс, алсын барааг харан гадаа сууж амтат зоог тухлан идэх боломжтой Наадам ресторан, бар байрладаг. Хэрэв та Дунгбэй үндэстний хоол зооглохыг хүсвэл манай Хутон Хятад рестораныг сонгон үйлчлүүлэх боломжтойгоос гадна Лобби Лаунжид тухлан төрөл бүрийн ундаа, үдийн цай зэргийг хүртэн тухлах боломжтой. Та манай дасгалын заал, жакузи, саун болон уурын өрөө бүхий Чийрэгжүүлэлтийн төвд зочлон алдагдсан эрч хүчээ нөхөж авах бүрэн боломжтой. Шангри-Ла Хотел Улаанбаатар нь өргөн хүрээг хамарсан үйлчилгээ үзүүлж, материаллаг баазаар ханган ажилладаг. Хэрэв танд доорх жагсаалтанд ороогүй өөр бусад үйлчилгээ шаардлагатай болсон бол бидэнтэй холбогдоно уу. Манай хамт олны зүгээс таны хүсэлтийг биелүүлэхийн төлөө хичээн ажиллах болно. Бусад хэрэгсэл Зочид буудлын хэмжээнд үнэгүй Wi-Fi ашиглах боломж Тамхигүй өрөөний үйлчилгээ Хурлын заал, хэрэгсэл Сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий эрүүл мэндийн клуб, дасгалын заал Хөгжлийн бэрхшээлтэй үйлчлүүлэгчдэд зориулсан хэрэгсэл ба үйлчилгээ Авто зогсоол Үнэт зүйлс хадгалах үйлчилгээ Үйлчилгээ Хөгжлийн бэрхшээлтэй үйлчлүүлэгчдэд зориулсан хэрэгсэл ба үйлчилгээ Wi-Fi-тай лимузин машины үйлчилгээ Угаалга, хувцас цэвэрлэгээний үйлчилгээ Гутал өнгөлгөөний үйлчилгээ (үнэгүй) Буудалд буух болон гарах үеийн шуурхай бүртгэлийн үйлчилгээ IT- ийн туслах үйлчилгээ Гадаад валют солих үйлчилгээ Аялал, тээвэр Нисэх буудлаас угтаж авах эсвэл нисэх буудалд хүргэж өгөх үйлчилгээ Такси болон лимузин машины үйлчилгээ Хоол, ундаа 24 цагийн хоол захиалгын үйлчилгээ (өрөөндөө) Лобби Лаунж Кафе Парк Наадам ресторан Хутон ресторан

Таатай нөхцөл

Сэтгэгдэлүүд (0)

Сайн уу? Хэрэв та сэтгэгдэл үлдээвэл эхний хүн болох боломжтой.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихийн тулд орно уу!

Захиалах хэсэг

Хүний тоо 1
Том хүн
Хүүхэд

Байршил

Санал болгож буй газрууд