БУЛГАН УУЛ Байгаль, түүхийн дурсгалт газар

Архангай аймаг, Цэцэрлэг хот, Булган уул

    Булган уул нь Архангай аймгийн Цэцэрлэг суманд оршдог. 1965 онд улсын тусгай хамгаалалтад авч байгалийн дурсгалт газрын ангилалд шилжүүлсэн. Боржин чулуун байц хадан тогтоцтой, далайн төвшнөөс дээш 2020 метр өндөр, ой мод, хадлан бэлчээрийн ургамлаар нэн баялаг уул юм. Эмийн ургамлын олон төрөл зүйл ургах бөгөөд дөрвөн зүгээс рашаан ундардаг.Булган уул нь урд болон зүүн зүгээсээ цагаан зааны дүртэй, баруун болон хойд талаасаа бууж байгаа Чойжон сахиусны дүртэй хэмээдэг. Хайрханы эзэн тэнгэр нь Нисэр хангай бөгөөд хойд талаас Сайд чин вангийн хошууны ноёд, ард иргэд Хан-Өндөрийн хүрээний лам хуврага нар, урд талаас Заяын шавь нар тус тусдаа болон хамтаар тахидаг байжээ. Булган уулын энгэрт Зая гэгээний тааллаар Богд лам Зонховагийн дүр болон Нархажид, Оточ манла, Цагаан Дарь Эх, Луванжалбуу бурхадыг XVIII-XIX зууны үед бүтээн залсан байдаг. Зулын 25 , шинийн 8, битүүн тэргүүтэй билэгт сайн өдрүүдэд тухайн ууланд зулыг олноор өргөдөг бөгөөд үзэсгэлэнтэй сайхан харагддаг байна.

360° зураг

Сэтгэгдэлүүд (0)

Сайн уу? Хэрэв та сэтгэгдэл үлдээвэл эхний хүн болох боломжтой.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихийн тулд орно уу!

Байршил