ХОРХУНАГИЙН ХӨНДИЙ Байгаль, түүхийн дурсгалт газар

Хэнтий аймаг, Биндэр сум

Хорхунагын саглагар модны тухай Монголын нууц товчоонд олон удаа дурдагдсан Онон мөрний хорхунагын хөндийд байсан тахиж шүтэж дэвхцэн бүжгэлдэг тэрхүү мод ямархуу төрлийн хэлбэр дүрстэй ид шидтэй болохоор онцлог үйл явдлыг тэмдэглэж олон бүгдээрээ цуглаж найр наадам хийж андгай тангараг өргөдөг уг мод хаана байв гэх зэрэг олон сонирхолтой асуултууд хариу нэхсээр байна. Амбугай хаан Алтан улсад хорлогдсон тул хамаг монголууд Онон мөрний хорхунагын саглагар модны дор цуглаж Хотулаг хамаг Монголын хаанаар өргөмжилж найр наадам хиисэн тухай МНТ номонд дурдсан байдаг билээ. Одоогийн Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг Онон голын сав түүний цутгал газарт голын эрэгт ойрхон өмнө талдаа цагаан дэвцэгтэй эргэцэг дээр ганцаар гарч нэг үндэснээс 2-4 салаалж ургасан олон жилийн настай догшин сахиус эзэн онгодтой өвөрмөц хэлбэр ургалттай шинэс мод Онон голын сав газарт хэд хэдэн газарт ургасныг нутгийн ард иргэд Сайхан мод хэмээн нэрлэж тахин шүтсээр байгаа нь МНТ гардаг саглагар модтой ямар нэг шижмээр холбоотой байж болох биш үү гэсэн санааг дэвшүүлж байна . Уг мод нь нэг үндэс гол ишнээс салаалж салбарлан саглайж сайхан өндөр ургасан тул саглагар ч мод, сайхан ч мод мөн билээ. Саглагар мод хэмээх энэ мод тухайн үедээ Хамаг монгол аймгийн гол шүтээн зайран бөө нарын онго заларсан онц чухал газар байсан юм болов уу. Хамаг монголчууд ба тайчууд, жадран аймаг Хотула хааныг хаан өргөмжилсөн 1150 аад оноос 60 илүү жил буюу 1204 он хүртэл онон хурхын бэлчир Хорхунаг жибурын хөндийгөөр тогтвортой нутаглаж байсан тухай МНТ -д олон удаа дурдсан байдаг билээ. Хорхунагын хөндий гэдэг газрыг эрдэмтэд одоогийн Хурхын голын хөндийг гэж тогтоогоод байгаа учир энэ газар Биндэр сумын нутагт байгаа Онон Хурхын бэлчирт ойр Хурхын голынхоо урд хөвөөгөөр байж байгаад он цагийн уртад унаж үгүй болсон байж болох. Шинэс мод гурав дөрвөн зууныг элээдэг гэнэ. Хурхын хөвөөгөөр гэсний учир сайхан мод ургаж болох наадам найр хийхэд нэн тохиромжтой сэргэлэн дэнж эргэцэгүүд олон бөгөөд түүний нэгэн дээр одоо Биндэр сум наадмаа хийсээр байна. Дээр үед хошуу наадам хийдэг байсан энэ газар нэлээд том талбайтай ёстой найр наадам хийж баймаар сайхан газар билээ. Хурхын гол яг эргэцэг доогуураа урсдаг байсан боловч одоогийн байдлаар арай холуур голдирол нь үерийн улмаас өөрчлөгдөн урсаж байна. 1950-иад оны үед энэ дэнжийн доогуур бургас ургадаг байсан гэдэг. Хотула ханыг хамаг монгол улсын хаанаар өргөмжилсөн хорхунагын саглагар мод нь одоогийн онон хурхын бэлчирт оирхон байж. Тэрхүү модны доор бөө нар онгод тэнгэрийг дуудан их ёсыг үйлддэг байсан бизээ. Их монгол улсын далай их хаан Тэмүжин энэ газарт ойрхон Ононы дэлүүн болдогт төрж Саглагар модны ач ивээлээр энх тунх байж эсгий туургатныг нэгэн жолоонд орууллаа хэмээн сүсэглэж Онон мөрний хөвөөнөө барс жил их хуралдай зарлаж одоогийн Хэнтий аймгийн Биндэр сумын төвийн урд байгаа цагаан талд монгол улсаа тунхагласан байж болох юм.

Сэтгэгдэлүүд (0)

Сайн уу? Хэрэв та сэтгэгдэл үлдээвэл эхний хүн болох боломжтой.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихийн тулд орно уу!

Байршил