+(976) 9510-2233

ХӨВСГӨЛ НУУРЫН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОР ГАЗАР Нуур цөөрөм

Хөвсгөл аймаг, Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газар

Байгалийн унаган төрхөө хадгалан үлдсэн, байгалийн бүс бүслүүрийн бүхий л хэв шинжийг төлөөлдөг, Монгол улсад төдийгүй Төв Азид тэргүүн байранд ордог цэвэр цэнгэг усны их сан болсон байгалийн үзэсгэлэнт Хөвсгөл нуур, түүний сав газар, Үүр-Уйлганыг хамарсан газар нутгийг хамгаалах зорилгоор Монгол улсын Засгийн Газрын 1992 оны 31-р тогтоолоор Байгалийн Үндэсний цогцолборт газар гэсэн ангиллаар хамгаалалтанд Хөвсгөл нуурын байгалийн цогцлбор газрыг тусгай хамгаалтанд авсан. 1995 онд УИХ-ын 26-р тогтоолоор ТХГН- ийн хуульд нийцүүлэн БЦГ-ын ангилалд хамруулсан Хөвсгөл нуурын ус нь Эгийн гол, Сэлэнгэ мөрнөөр дамжин дэлхийн цэнгэг усны тавны нэгийг агуулдаг ба Байгаль нуурт цутгадаг болохоор Хөвсгөл нуурыг хамгаалах нь Байгаль нуурыг хамгаалахтай зайлшгүй холбоотой. Иймээс тус цогцолборт газар нь зөвхөн Монгол орны төдийгүй олон улсын ач холбогдолтой бүс нутаг юм.

Таатай нөхцөл

Сэтгэгдэлүүд (0)

Сайн уу? Хэрэв та сэтгэгдэл үлдээвэл эхний хүн болох боломжтой.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихийн тулд орно уу!

Байршил