+(976) 9510-2233

Хатгал тосгоноос Улаан-Уул руу явах замд Өлийн халзан даваа байдаг ба 13 овоотой. Өлийн халзан даваа нь ДТД 2110 м-ийн өндөрт оршдог. Дархад овгийн хүмүүс олон аймаг сумаар тархсан байдаг гэж угсаатан зүй судлаачид өөр өөрсдийн бүтээлд тэмдэглэсэн байдаг. Дархад овгийн хүмүүсийн уг гарал XII-XIII зуунаас улбаатай. “Монголын нууц товчоо”-нд дархад аймаг гэж гардаг. Одоогийн Улаан-Уул, Ринченлхүмбэ, Баянзүрх, Цагааннуур суманд аж төрж байгаа дархдууд дархад ястны зан үйл, хэл аялгуу, аж төрөх ёсон, сүсэг бишрэл, үүх түүхийг хадгалан иржээ. Дархад овог нь түүхэн тодорхой цаг үед ойрад, хотгойдын бүрэлдэхүүнд багтаж байсан ба 1549-1786 онд дархадууд Засагт хан аймагт харъяалагдаж, хотгойдын Алтан ханы харъяа байжээ. 1786 онд дархадууд богд Жавзандамба хутагтын дархан шавь болж, Хөвсгөлийн их тайга, Шишгэдийн өргөн уудам хөндийд аж төрөх болсон юм. Дархад нь уг гарлаараа хотогойд, урианхайтай үүсэл нэгтэй бөгөөд найман удаагийн Жавзандамба хутагтын дархан шавь байсан нь дархад ястны нэр болсон хэмээн үздэг эрдэмтэд цөөнгүй байдаг.

Таатай нөхцөл

Сэтгэгдэлүүд (0)

Сайн уу? Хэрэв та сэтгэгдэл үлдээвэл эхний хүн болох боломжтой.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихийн тулд орно уу!

Байршил