Хөвсгөл аймгийн Музей Музей

Мөрөн сум, 8-р баг

Аймгийн түүх, угсаатны зүйн үзмэр сан хөмрөгтэй болох зорилгоор 1949 онд орон нутгийг судлах кабинетыг байгуулжээ. Тухайн үеийн Бүрэнгийн ястны соёл, геологийн ховор чулууны дээж, хуучин ном судруудыг цуглуулан орон нутгийг судлах кабинетын үндэс суурийг тавьсан байна. 1967 онд Орон нутаг судлах Музей болсон бөгөөд энэ үед музейн сан хөмрөг 1000 орчим үзмэр, эд өлгийн зүйлтэй байжээ. 1987 онд дэргэдээ амьтны хүрээлэн байгуулан ан амьтан, жигүүртэн шувууд, нутгийн шилмэл үүлдрийн мал зэргийг маллан тэжээж иргэдэд үзүүлэн сонирхуулдаг байжээ. 2010 онд байнгын үзүүллэгийн танхимаа шинээр дэглэж, сан хөмрөгтөө 4200 гаруй үзмэр, эд өлгийн зүйлтэй, үзүүллэгийн 3 танхимтай, 12 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж бай Тус музейд төвд ганжуурын 108 боть, арслан зааны соёо, Шадар ван Чингүнжавын эдэлж хэрэглэж явсан цахиур буу, сэлэм зэрэг түүх соёлын үнэт зүйлс, 52 кг 500 гр жинтэй солир зэрэг ховор нандин үзмэрүүд хадгалагдаж байна.

Сэтгэгдэлүүд (0)

Сайн уу? Хэрэв та сэтгэгдэл үлдээвэл эхний хүн болох боломжтой.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихийн тулд орно уу!

Байршил

Мессэж бичих

Мессэж илгээх

Санал болгож буй газрууд