Г. Жуковын гэр музей Музей

Баянзүрх дүүрэг

ЗХУ-ын цэрэг улс төрийн нэрт зүтгэлтэн, цэргийн гарамгай жанжин, ЗХУ-ын 4 удаагийн баатар, БНМАУ-ын баатар, маршал Георгий Константинович Жуковын байгуулсан алдар гавъяаг алдаршуулан Халхын голын байлдааны ялалтын 40 жилийн ойгоор 1979 оны наймдугаар сарын 19-ний өдөр нээсэн. Музейг Г.К.Жуковын 1939-1940 оны хооронд гэр бүлээрээ амьдарч байсан байшинд нь байгуулсан байна. Тус музей Батлан хамгаалахын харьяанд бие даасан үйл ажиллагаатай байсан бол 1990 оноос "Монгол цэргийн музей”-д харьяалагдах болжээ. Музейн хүндэтгэлийн танхимд түүний эдэлж, хэрэглэж байсан зүйлсийг тавьж, тэр хэвээр нь хадгалдаг. Өмсч байсан дүрэмт хувцас, малгай болон дайны талбарт ашиглаж байсан дуран нь хүртэл бий. Мөн хоёр орны төрийн далбаа болон "Эх орон, ард түмэндээ чин үнэнчээр зүтгэх нь миний эрхэм үүрэг юм” гэж Г.К.Жуковын хэлсэн үгийг музейн хананд мөнхөлжээ.

Цагийн хуваарь: Өдөр бүр 08:00 - 17:00 (Мягмар гаригт амарна)

Сэтгэгдэлүүд (0)

Сайн уу? Хэрэв та сэтгэгдэл үлдээвэл эхний хүн болох боломжтой.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихийн тулд орно уу!

Байршил

  • 453781, 91696365

Мессэж бичих

Мессэж илгээх

Санал болгож буй газрууд