Үлэг гүрвэлийн төв музейг Монгол улсын Засгийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 12 өдрийн 11 дүгээр тогтоолоор байгуулсан.Энэхүү тогтоол нь эртний амьтан, ургамлын үлдэц олдворуудыг хойч үедээ уламжлуулан өвлүүлэх, хадгалан хамгаалах төрийн чухал шийдвэр болсон юм. Үлэг гүрвэлийн төв музей нь эх орныхоо үнэт баялаг дахин давтагдашгүй өв соёл болсон амьтан ургамлын олдвор цуглуулгад хамрах дэлхийн шим ертөнцийн түүхийн олон эрин галавын туршид үүсэн хөгжиж удамшин хувьсаж, мөхөж сөнөж байсан амьтан, ургамлын чулуужсан үлдэгдэл, палеонтологийн шинжлэх ухаан, танин мэдэхүйн баримт материалуудыг цуглуулан хадгалж хамгаалах, судлан шинжлэх, дэлгэн үзүүлэх, түгээн дэлгэрүүлэх үүрэг бүхий байнгын үйл ажиллагаатай, төрийн, ашгийн бус, соёл, эрдэм шинжлэгээ, судалгааны байгууллага юм. Музейн анхны үзмэр болох Tarbosaurus bataar-ыг АНУ-ын Нью-Йорк хотод дуудлага худалдаагаар зарах гэж байгаа талаар Монгол улсын ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж ОУБд нэхэмжлэл гаргаж улмаар АНУ-ын Техас мужийн шүүхийн шийдвэр гарч дуудлага худалдааг зогсоосон. Ерөнхийлөгчийн тамгын газартай хамтран монголын талын ажлын хэсэг, Монгол, Америк, Канадын эрдэмтдийн баг хамтран уг олдворыг шинжлэн судалж Монголын говиос олдсон болохыг шүүхэд нотолсноор Нью-Йорк хотын Өмнөд мужийн шүүхээр Tarbosaurus bataar-ыг Монголын өв хэмээн тогтоосноор 2013 оны 05-р сарын 17-ны 23:40-д эх орондоо эргэж ирсэн. Үлэг гүрвэлийн төв музей нь 3 танхим 40 гаруй үзмэрүүдээр олон нийтэд үйлчилж байна. Байгуулагдсан цагаас хойш • "Т.батаар гэртээ ирлээ" • "Т.батаар дарханд" • "Т.батаар ба сор үзмэрүүд" • "Үлэг гүрвэлийн мөрөөр" • "Цэрдийн галавын гайхамшиг" • "Цэрдийн галавын усны амьтад" • "Дунд төрмөлийн эрин" • “Дэлхийн шим ертөнцийн үүсэл хөгжил” зэрэг байнгын болон түр үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн үзүүлж байна. Тус музейд Монгол орны нутаг дэвсгэрт хэдэн сая жилийн өмнө амьдарч байсан Тарбозавр батаарын бүтэн яс, үлэмж биет нугас хошуут завропод, тарбозаврын зулзаганы толгой, өндгөө дарж буй үлэг гүрвэл, усны махчин мөлхөгч, анкилозавр, гадрозавр, зауролофус, протоцератопс, овираптор, орнитомимозаврын чулуужсан олдворууд, эртний яст мэлхийн олдворуудыг судалгаа шинжилгээний үр дүнд тулгуурлан олон нийтэд энгийн, ойлгомжтой хэлбэрээр дэглэж, зарим эртний амьтан, ургамлын хадгалагдах үйл явцын орчинг хамтад нь бүтээж тавьсан. Том хүн - 3000 Хүүхэд - 500 Оюутан - 1000 Зураг авахад - 5000 Цагийн хуваарь Өдөр бүр: өвөл: 09:00 - 18:00 зун: 10:00 – 19:00 Үлэг гүрвэл буюу динозавр нь Триасын галавт (230 сая жилийн өмнө) мөлхөгчдийн ангиас салбарлан, Мезозойн эринд хөгжлийнхөө дээд цэгт хүрсэн амьтдын ерөнхий нэр болно. Үлэг гүрвэлүүдийн ихэнх нь Цэрдийн галавын (65 сая жилийн өмнө) сүүлчээр мөхсөн боловч үлэг гүрвэлээс салбарлан хөгжсөн шувууны ангийн амьтад одоо болтол бий. 1842 онд Сэр Ричард Оуэн Грек хэлний δεινός + σαῦρος буюу аймшигт гүрвэл үгнээс динозавр гэдэг нэршлийг бий болгож анх ашигласан байна. Динозавр анх удаа 231.4 сая жилийн өмнө , мезозойн галавын үед гарч ирсэн ба ( 66 сая жилийн өмнө) Цэрдийн галавын төгсгөл хүртэл юра (ойролцоогоор 201 сая жилийн өмнө )-ийн эхнээс нь 135 сая жилийн турш манай дэлхий дээр зонхилох эх газрын сээр нуруутан амьтан байжээ. Анхны үлэг гүрвэлийн олдвор 19-р зууны эхэн үед хамрагдана. Динозаврыг дотор нь аарцаг ясны зохион байгуулалтаар нь шувуун аарцагтай, гүрвэл аарцагтай, хоол тэжээлээр нь ургамал хоолтон, араатан динозавр гэж ангиладаг. Динозаврын үлдэгдлүүд Монголоос их олддог, олдворын тоо, хадгалалтын байдлаараа дэлхийд Америк, Хятадын дараа орно. Төв Азийг эртний хүн болон сүүн тэжээлтэн амьтдын гарал үүслийн төв байж болох тухай эрдэмтдийн таамаглал, тэмдэглэлд үндэслэж Америкийн байгалийн түүхийн музейн Р.Ч.Андрюссээр удирдуулсан “Төв Азийн судалгааны анги” анх 1922 онд Монголд ирж, цэрдийн настай Шаварга ус (Тэмээн шавар, Flaming Gliffs-Дөл хад,одоогийн Баян заг) гэдэг олдворт газрыг нээж, динозаврын яс, чулуужсан өндөгний үүр олсноор Монголын нэр дэлхийд дуурсагдаж эхэлсэн. 1923, 1925 онуудад Волтер Грэнжерээр удирдуулсан уг экспедиц дахин судалгаа хийж, маш эртний эвэрт динозаврын чулуужсан яс олж Protoceratops andrewsi гэж нэрлэжээ. Судалгааныхаа үр дүнд протоцератопсын бүрэн сайн хадгалагдсан гавлын, мөчний болон хэлхээ яснуудын 100 гаруй олдворуудыг цуглуулж, динозаврын өндөгний үүр, шүдгүй махан идэшт динозавр овирапторыг (профессор Осборн түүнийг “Oviraptor philocerators буюу эвэрт динозаврын өндгийг булаагч” гэж нэрлэсэн байна ) анх олсон нь экспедицийг томоохон амжилтанд хүргэсэн төдийгүй, шим ертөнцийн гарал үүслийн түүхэнд үнэтэй баталгаа болжээ. 1946-1949 онуудад И.А.Ефремовоор удирдуулсан ЗХУ-ын ШУА-ийн эртний амьтан судлалын шинжилгээний анги үлэг гүрвэл, яст мэлхий, загас, матарын олдвортой шинэ шинэ олдворт газруудыг нээж гадрозавр, зауропод, хуурай газрын аварга үлэг гүрвэл болох карнозавр, анкилозаврын үлдэгдлүүдийг олжээ. Эдгээрээс 1948 онд Нэмэгтээс аварга гадрозавр–Saurolophus angustirostris, Алтан уулаас аварга махчин динозавр-Tarbasaur bataar зэргийг олсон нь гайхамшигтай олдворын тоонд багтана. 1963-1971 онуудад профессор З.Келян Яворовскаар удирдуулсан Монгол-Польшийн судалгааны анги олон шинэ олдворууд олсноос Төгрөгийн ширээгээс олсон “ Үлэг гүрвэлийн тулалдаан” гэдэг олдвор дэлхийд гайхагддаг. Энэ нь өвсөн тэжээлт, эвэрт динозавр болох Protoceratops, махчин динозавр-Velociraptor 2-ын ноцолдож байгаад мөхөж чулуужсан үлдэгдэл юм. 1969 оноос академич Р.Барсболд, Л.П. Татаринов, Ю.А.Розанов нарын удирдлагаар Монгол-Зөвлөлтийн палеонтологийн хамтарсан судалгаа хийгдэж, Хэрмийн цав, Хайчин уул зэрэг шинэ олдворт газрууд нээгдэж, динозавр, хөхтөн, шавьж, шувуу, яст мэлхий, матар, нуур усны амьтад, ургамлын олдворуудыг нээн 40 гаруй боть ном, цуврал бүтээлүүд гаргасан байна. Динозавр, хөхтөн сээр нуруутны үлдэгдлээр баялаг олдворт газруудад Баянзаг,Хашаат, Төгрөгийн ширээ, Алаг Тээг, Нэмэгт, Андай сайр, Холбоолж, Татал гол, Хэрмийн цав, Бугийн цав, Байшин цав, Цагаан уул, Алтан уул, Наран булаг зэрэг олон газрууд Монголд тогтоогдсон байна.

Сэтгэгдэлүүд (0)

Сайн уу? Хэрэв та сэтгэгдэл үлдээвэл эхний хүн болох боломжтой.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихийн тулд орно уу!

Байршил

Мессэж бичих

Мессэж илгээх

Санал болгож буй газрууд