+(976) 9510-2233

Танилцуулга

Тайгын люкс-Леона ресорт амралтын газар нь Хатгалаас 2 зм зайд Хөвсгөл далайн эрэг Хүзүүвчийн шилд байрлах Эргийн болон Тайгын байгууламж бүхий аялагч, амрагчдын ая тух, аюулгүй байдлыг хангасан 24 цагийн камер,  харуул хамгаалалт, гадна машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, эвент талбайтай дөрвөн улиралын турш үйл ажиллагаа явуулах анхны амралтын газар юм.

 Ресторан&pub

Нэг ээлжиндээ 120 хүн хүлээн авах багтаамжтай заал болон вип өрөөнд тайгын амт чанар, дуу хуурыг мэдэрч өвөрмөц шийдэл бүхий тохилог орчинд тухлан саатаарай.

Гэр

Манай амралт нь амрагчдын ая тухыг хангасан нэг ээлжиндээ 15 хүн хүлээн авах 2 ор, 1 буйдантай, далай руу харсан том хаалга бүхий шалны халаалт, боловсон ариун цэврийн өрөө, гал тогоотой, нано материалаар хийгдсэн салхи нэвтрүүлэхгүй дулаан тохилог гэрээр танд үйлчлэнэ.

Log house

Амрагчдын тав тухыг хангасан нэг ээлжиндээ 15 хүн хүлээн авах 2 ор, 1 буйдантай далай руу харсан том саруул цонх бүхий хананы болон шалны халааттай боловсон ариун цэврийн өрөө, гал тогоотой цэвэр модоор бүтээсэн байшинд тухлан саатах боломжтой.

Club house

Нэг ээлжинд 10 хүн хүлээн авах хүчин чадал бүхий байгалийн цэвэр модоор бүтээсэн 2 давхар эко хауст саатан амрах боломжтой. Хананы болон шалны халаалттай. Камин зуухтай. Том саруул цонхтой. Дээд давхартаа 3 амралтын өрөө 1 ариун цэврийн өрөө босоо душтэй.

Урц

Манай тайгын байгууламж дахь урцад байрласнаар ой тайга хөвчийн олон янзын чимээг сонсон цаатны амьдарлын нэгээхэн хэсгээс мэдрэх боломжтой.

Модон дээрх байшин-Tree house

Та манай амралтын тайгын байгууламж дахь өвөрмөц шийдэл бүхий модон дээрх байшинд саатан ой мод, хөвч тайга дотор амарч цэвэр цэнгэг агаар амьсгалж, шувуудыг жиргээн модны сэрчигнээнд алжаал ядаргаагаа тайлах боломжтой.

Хөвдөг зочид буудал

Эргийн байгууламж дахь өвөрмөц шийдэл бүхий  хөвдөг зочид буудалд байрласнаар та далайн давалгаа, усны шуугиан сонсон ажлын алжаал ядаргаагаа бүрэн тайлан амрах, аялах боломжтой.

Саун

Цэвэр модоор бүтээсэн орос саун, душ нь амрагчдын алжаалыг тайлах болно.        

Манай амралтын газар нь дараах аялалыг аялагч амрагч нартаа санал болгодог.

  • Морин аялал
  • Морь чарга унах аялал
  • Дөрвөн дугуйт унах
  • Цасны мотоцикл унах
  • Завь аялал
  • Дугуйн аялал
  • Гүнийн шумбалт хийх
  • Явган аялал
  • Аргаль янгир харах аялал
  •  Гурван арлын өвөл, зуны аялал
  •  Цаатны отогтой танилцах аялал зэргийг урьдчилан захиалсан хөтөлбөрөөр бэлтгэн аялагчдад үзүүлж сонирхуулна.

 

 

 

 

360° зураг

Таатай нөхцөл

  • Хот, Суурин: Лиона Ресорт

Сэтгэгдэлүүд (1)

  • Зочин2019-03-26

    Гоё газар байна

    0

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихийн тулд орно уу!

Захиалах хэсэг

Хүний тоо 1
Том хүн
Хүүхэд

Байршил

Мессэж бичих

Мессэж илгээх