+(976) 9510-2233

Эрт цагт халх, дархад хоёр бөө маргаж хэн хүчтэйгээ үзэх болжээ. Халх бөө хэрэв би чамаас хүчтэй байвал танай дархад омог минийх байх болно гэжээ. Дархад бөө ч зөвшөөрч хоёр бөө гурван үдэш гурван үүрээр бөөлөөд дархад бөө ялагдаж халх бөөгийн онгод дархад бөөгийн тоонон дээр хэнгэргийн дуутай бууж үдшийн бүрийгээр бүсгүй хүний хөхрөх инээдний дуутай буцдаг болжээ. Ямар ч арга хийгээд дийлээгүй дархад бөө амиа алдаж дархад түмэн Халхын мэдэлд орох болж халхын ноён бөө удган, цэрэг цуухаа дагуулаад дархад нутгийг зорив гэнэ. Яван явсаар хөндөлсөх хөх сүмбэр ууланд тулжээ. Давах газар хайгаад арайхийж нэгэн хавцал өгсөж явтал хурмастын өнгө гэнэт хувирч хүчтэй цасан шуурга гурван өдөр шөнө нүүр нүдгүй шуурав. Халхын элч нар бүгд үхэж ганцхан ноён амьд үлджээ. Энэ цагаас хойш халх нутагт цуу яриа ам дамжин, дархадын хараал гэж одоог хүртэл айдаг болжээ. Энэ нь хараал биш унаган нутгийн уулсын "уур" гэдгийг ард олон мэдэж Хох Сүмбэр уулаа "Хорьдол" гэж нэрлэн муу муухайг хорьдог гэж бэлгэшээдэг болжээ. Хорьдол Сарьдагийн нуруу нь Хөвсгөл нуурын баруун өмнөд, Дархадын хотгорын зүүн өмнөд хэсгээс хойш 90-ээд км сунаж тогтсон уул нуруу юм. Хорьдол Сарьдагийн нуруу нь далайн төвшнөөс дээш 2500-гаад метр өндөр боловч түүний салбар уулс нь эгц шовх өндөр оргилтой. Үүнээс хамгийн өндөр нь 3093 метр өндөр Дэлгэрхаан уул юм. Хорьдол Сарьдагийн нурууг байгалийн өвөрмөц сонин тогтоцтой, ховордсон ан амьтан, өвс ургамалтай тул 1997 онд УИХ-ын тогтоолоор Хорьдол Сарьдагийн дархан цаазат газар болгожээ.

Эх сурвалж: Ренчинлхүмбэ сумын харьяат 79 настай шарнууд овгийн Даржаагийн Довдон гуайгаас УБ хотын 28-р сургуулийн багш Д.Туяа 2007 онд бичиж тэмдэглэснээр ДЧ: 566-р тал

Зургийг: https://twitter.com/bujnee_p/status/722202921866166272

Таатай нөхцөл

Сэтгэгдэлүүд (0)

Сайн уу? Хэрэв та сэтгэгдэл үлдээвэл эхний хүн болох боломжтой.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихийн тулд орно уу!

Захиалах хэсэг

Хүний тоо 1
Том хүн
Хүүхэд

Байршил

  • purevee

Мессэж бичих

Мессэж илгээх