+(976) 9510-2233

МӨНГӨТ ТОЛГОЙ Байгалийн үзэсгэлэнт газар

Хөвсгөл аймгийн Тариалан сум

Дүнхэн уулын зүүнтээх Нарлаг зуслангийн энгэрт Мөнгөт толгой, түүний чанх өмнө Мөнгөн хад гээд зочин гийчин, аялал жуулчлалынхны сонирхлыг татаж, нүд хужирласан гоёмсог хад, гүн агуй, рашаан булаг олон бий. Өөлдийн баатар Луузаншаравын хатан эр нөхрөө аян дайнаас эргэж ирэхгүйг мэдэж хилэгнэхдээ их хэмжээний цалин цагаан мөнгө уулын агуйд хийж нутаг буцжээ. Энэ явдлаас хойш уг уулыг Мөнгөт толгой хэмээн нэрлэх болжээ.

Эх сурвалж: (Хөвсгөлийн Тариалан сум Нутгийн уугал иргэдээс сурвалжлан сийрүүлэв. О.Сүхбаатар. Монгол газар усны нэрийн домог. УБ., 2001 он. ДЧ:449-р тал)

Таатай нөхцөл

Сэтгэгдэлүүд (0)

Сайн уу? Хэрэв та сэтгэгдэл үлдээвэл эхний хүн болох боломжтой.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихийн тулд орно уу!

Байршил