+(976) 9510-2233

"Хонгор их хурд" арга хэмжээ

Аймгийн төв Даланзадгад хотоос 2016 км орших Хонгорын элсэнд оршдог жуулчны баазууд хамтран зохион байгуулдаг. Тус арга хэмжээ нь жил бүрийн 08 дугаар сарын 15-нд  жуулчны баазууд, Сэврэй сумын Уяачдын холбоо, Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулдаг. Энэ наадамд Өмнөговь аймгийн сумдууд Булган, Баяндалай, Хүрмэн, Ноён, Гурвантэс сумдаас гадна хил залгаа Өвөрхангай, Баянхонгор аймгийн уяачид, бөхчүүд ирж оролцдог. Цаашдаа аймгийн баруун бүсийн наадам болгохоор төлөвлөн ажиллаж байна.

Хурдан морьдын уралдаан

Хүчид бөхчүүдийн барилдаан

Үндэсний шагайн зэрэг уралдаан тэмцээн болдог. Сонирхсон жуулчдаас хураасан мөнгөөрөө зарим уралдаан тэмцээнээ санхүүжүүлдэг. 

Зохион байгуулагч: Жуулчин говь-2, Говь дисковери-2, Говийн анар, Говь эрдэнэ жуулчны баазууд
Зохион байгуулах хугацаа: 8-р сарын 15-нд

 

Сэтгэгдэлүүд (0)

Сайн уу? Хэрэв та сэтгэгдэл үлдээвэл эхний хүн болох боломжтой.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихийн тулд орно уу!

Баталгаажсан

Байршил

  • 98106038 98387299 88113389 96015288