+(976) 9510-2233

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг гадаад дотоодын олон аялагч жуулчдын сонирхон оролцдог Монголын аялал жуулчлалын салбарын хамгийн том бөгөөд ууган эвентийн нэг юм. Оролцогч болон сонирхогчид УБ – Дархан – Эрдэнэт – Булган – Мөрөн – Хатгал тосгон – Хүй толгой гэсэн маршрутаар нийтдээ 2000 км аялж зорин очдог онцлогтой. Сүүлийн жилүүдэд сонирхогч оролцогчдын тоо эрс нэмэгдэж 15000 хүртэл хүнийг хамарч байгаа бөгөөд баярын үеийн арга хэмжээ, хөтөлбөрүүд агуулгын хувьд баяжин өргөжиж байгаа эвент юм. 

Хугацаа: 3-р сарын эхний өдрүүд

Зохион байгуулагч: Хөвсгөлийн аялал жуулчлал эрхлэгчдийн холбоо, БОАЖЯ, Хөвсгөл аймгийн ЗДТГ, Хатгал тосгоны ЗДТГ, Хөвсгөлийн ТХГазар

Зохиогдох газар: Хатгал тосгоны Хүй толгой

Эхний өдрийн хөтөлбөр 

  • Мөсөн хотхоны нээлт
  • Мөсөн шагайн тэмцээн
  • Мөсөн дээрх унадаг дугуйн уралдаан 
  • Тэшүүрийн уралдаан 
  • Мөсөн хотхоны тайлбарт аялал
  • Мото спортын үзүүлэх тоглолт 
  • Нохойн чарганы уралдаан 
  • Мөсөн дээрх олс таталтын тэмцээн 
  • Аав, ээж, би - хөгжөөнт тэмцээн 
  • Хатирч морьдын уралдаан 

18:00 Нээлтийн үйл ажиллагаа

  • Мөсний баярын сүлд дуу, бүжиг 
  • Морин чаргатай парад
  • Тэшүүрчдийн парад
  • Мото спортын парад 
  • Унадаг дугуйчдын парад
  • Нээлтийн үг - БОАЖЯ 
  • Нээлтийг үг - Хөвсгөл аймгийн Засаг дарга 
  • Нээлтийн үг - Хөвсгөлийн Аялал жуулчлал эрхлэгчдийн холбоо  
  • Урлагийн тоглолт - Аймгийн драмын театр, Хатгал тосгоны уран бүтээлчид
  • Бөөгийн тахилга зан үйл 
  • Галын наадам, үдшийн цэнгүүн 

Хоёр дахь өдрийн хөтөлбөр 

  • Хөвсгөл далай - хотхоноор аялах
  • Далай ээжийн өвөл - гэрэл зургийн үзэсгэлэн үзэх 
  • Мөс мөргөлдүүлэх тэмцээн 
  • Мөсөн дээрх сур харвааны тэмцээн 
  • Жуулчдад зориулсан хөгжөөнт тоглоом
  • Хоолны шоу
  • Мөсөн дээрх дамар түлхэх тэмцээн
  • Үндэсний хувцасны загварын үзүүлбэр тоглолт
  • Мөсөн дээрх волейболын тэмцээн 
  • Автомашины уран жолоодлого 
  • Мөсөн дээрх сумо бөхийн тэмцээн 
  • Алунгоо хатны үр сад - олон ястны урлагийн наадам
  • Морин чарганы уралдаан 
  • Шагнал гардуулах үйл ажиллагаа
  • 19:30 - Оройн цэнгүүн /Мөрөн хотод/

Гурав дахь өдрийн хөтөлбөр 

  • Хатгал тосгоны Соёлын төвийн урлагийн тоглолт 
  • Жуулчдын дундах "Монгол 100" мөсөн дээрх 500 метрийн марафон 
  • Чаргатай уралдаан 
  • Мөсөн дээрх плаш моб бүжиг /нийтийг хамарсан/
  • Алунгоо хатны үр сад - олон ястны урлагийн наадмын шагналтнуудын тоглолт 
  • Шагнал гардуулах үйл ажиллагаа
  • Чөлөөт цаг 
  • Далай ээжийн үдэш - цэнгүүн /Хатгал тосгоны Соёлын төвд/

 

Таатай нөхцөл

Сэтгэгдэлүүд (0)

Сайн уу? Хэрэв та сэтгэгдэл үлдээвэл эхний хүн болох боломжтой.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихийн тулд орно уу!

Баталгаажсан

Байршил

  • 99092273, 99080416, 98114408 70381699, 70388067