Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын Орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төслөөс олон ястны өлгий болсон Хөвсгөл нутгийн онцлог, эрс тэс уур амьсгалтай нутагт амьдарч ирсэн уламжлалт заншил, өв соёл хийгээд, цас, цаа хоёрын зохицол амьдралын хэв маягийг олон нийтэд сурталчлах зорилгоор  “Цас, цааны баяр” арга хэмжээг Рэнчинлхүмбэ суманд зохион байгуулна.
 
Энэ үеэр Дархадын хотгорын сумдын урлагийн тоглолт, нутгийн брэнд бүтээгдэхүүнээр бэлтгэсэн хээрийн цайны амталгаа, цасан дээр гар бөмбөгийн тэмцээн, олс таталт, буухиа гүйлт, цасны сумо, хааг цанын уралдаан, үндэсний хувцасны үзүүлбэр эрэг уралдаан тэмцээн болох ажээ.
 
“Цас, цааны баяр”-ыг долоон жилийн турш зөвхөн Рэнчинлхүмбэ сумын иргэдийн дунд зохион байгуулдаг байсан бол өнгөрсөн жил Дархад зоны өв соёл ёс заншлыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор хил залгаа сумдыг хамруулж өргөжүүлжээ.

Зохион байгуулах газар: Ренчинлхүмбэ сумын ЗДТГ, ХНБЦГ-ын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих төсөл
Зохион байгуулах хугацаа: 2-р сарын 28нд

Сэтгэгдэлүүд (0)

Сайн уу? Хэрэв та сэтгэгдэл үлдээвэл эхний хүн болох боломжтой.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихийн тулд орно уу!

Баталгаажсан

Байршил