Агтана хүрээт гэрэл зургийн фестиваль, Хүлэгч эрсийн наадам Үйл явдал

Сүхбаатар аймаг Дарьганга сум

Зохион байгуулагч: Сүхбаатар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

"Талын хүлэгч - Давтагдашгүй өв" арга хэмжээний хүрээнд зохион байгуулдаж буй "Агтана хүрээт" хүлэгч эрсийн наадам, олон улсын гэрэл зургийн фестиваль ирэх сарын 16-17-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт зохион байгуулагдана.
"Агтана хүрээт" адуучдын тэмцээн олон улсын гэрэл зургийн фестиваль нь Сүхбаатар аймгийн ИТХ-аас Сүхбаатар аймгийг "Монгол адууны өв соёлын төв" болгон зарлаж буйтай холбогдуулан Монгол Улсын Соёлын өв үндэсний тусгаар тогтнолын бэлэг тэмдэг болсон Монгол адуу, түүнийг дагасан соёл уламжлалаа үр хойчдоо өвлүүлэн үлдээх, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, гэрэл зургийн хальсанд үлдээх, олон улсын түвшинд сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулагдаж байгаа аж. Тус фестивал ирэх 11-р сарын 16-17-нд СБ аймгийн Дарьганга суманд зохион байгуулагдана. Тэмцээнд Сүхбаатар аймгийн 13 сумаас 1,1 шилдэг адуучин оролцох юм. Харин гэрэл зураг сонирхдог олон улсын болон Монгол улсын гэрэл зурагчид оролцоно. Мөн гэрэл зураг сонирхдог хүн бүрт тус тэмцээн нээлттэй болох юм байна.
ХАМАГ ЮМ ШОРОО МЭТ АРИЛЖ
ГАГЦХҮҮ ГЭРЭЛ ЗУРАГ Л ТҮҮХ БОЛОН ҮЛДЭНЭ

 

 

 


 

Сэтгэгдэлүүд (0)

Сайн уу? Хэрэв та сэтгэгдэл үлдээвэл эхний хүн болох боломжтой.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихийн тулд орно уу!

Баталгаажсан

Байршил