Уйгарын Моюунчурын гэрэлт хөшөө Түүхийн дурсгалт газар

Булган аймаг, Сайхан сум

        Сайхан сумын Хиргист хөндийн аманд орших Уйгарын Моюунчурын гэрэлт хөшөө Булган аймгийн Сайхан сумын нутагт Хиргистийн Хөндий гэдэг газарт байдаг.Уйгар улсын түүх соёлын хосгүй дурсгал бөгөөд Түрэг бичээсээр бичигдсэн байдаг.Хөшөө нь чулуун мэлхий суурьтай, өндөр нь 3,8 метр.Нийт 44 мөр бүхий бичээстэй бөгөөд нэг мөрөнд 150 орчим үсэгтэй, нийт 6750 орчим үсэг зурлага байдаг.Уг хөшөөг Уйгарын анхны хаан Пейлогийн хүү,Уйгарын хоёр дахь хаан Моюунчур 747-759 оны хооронд хаан ширээнд суусан бөгөөд амьд сэрүүндээ энэхүү хөшөөг бүтээлгэж, 744-750 оны хоорондох Уйгарын түүхийг бичүүлжээ.

Сэтгэгдэлүүд (0)

Сайн уу? Хэрэв та сэтгэгдэл үлдээвэл эхний хүн болох боломжтой.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихийн тулд орно уу!

Байршил