+(976) 9510-2233

БАРУУН ЗҮҮН ТАЙГА Байгалийн үзэсгэлэнт газар

Цагааннуур сум

Мөрөн хотоос 350 километр алсад Цагааннуур сумын баруун зүүн тайгад нийт 1300 гаруй цаатан амьдарч байна. Цаатангуудын аж төрдөг нутаг нь Бүрхээлэг, Жамс, Улаан тайгын их уулс, Тэнгис, Шарга, Шишгэдийн голын сав нутаг юм. Баруун тайгад 19-22 өрхийн 95, Зүүн тайгад 25 өрхөд хүүхэд багачууд нийлсэн 150 гаруй иргэд 400 орчим цаа маллан амьдардаг. Нийтдээ Цагаан нуур суманд 400 орчим цаатан иргэд байдаг. Эм цаа мянжиг нь 7 сар хээл тээж, 4-5 дугаар сард төллөдөг. Зүүн тайгын эдгээр 25 урцнаас 30 орчим хүүхэд Цагааннуур сумын сургуульд суралцдаг. УБ хотод их дээд сургуульд 4 оюутан суралцаж байгаа ажээ. Хүүхдүүдийнхээ сургууль соёлын асуудлыг дагаад олон залуу цаатангууд тайгаас бууж суурин газар бараадан амьдардаг болсон. Өвөлдөө 54-55 хэмийн хүйтэнд аж төрөхийн тулд цаагаа даган отор нүүдэл хийж өвөлждөг. Цааг уналганд ашиглана. Нас гүйцсэн зарь дунджаар 50-70 килограмм ачаа даана. Өдөрт 60-70 километр зам туулах чадвартай. Эм цааг өдөрт 4-5 удаа сааж, нэг удаад 120-200 грамм сүү авдаг. Хүний хөгжлийн 21 мянган төгрөгөөр бусад хэрэгцээгээ ханган амьдардаг. Сүүлийн жилүүдэд цааны цус ойртож байгаа хэдий ч өвөг дээдсээс уламжилж ирсэн аргаар цаагаа малладаг байна. Энэ нь цааны цус чанарыг сайжруулахын тулд хамгийн шим тэжээл сайтай бэлчээр сэлгэн отор нүүдэл хийх явдал ажээ. Харин цаатан иргэд цөөхөн учраас цус ойртож байгаа нь үнэн ажээ. Сүүлийн үед шинээр төрж байгаа хүүхдүүд нь намхан давжаа биетэй төрж байгаа нь хамгийн наад захын жишээ ажээ. Хэдийгээр цус сэлбэхийн тулд дархад, халх хүмүүстэй гэр бүл болж байгаа ч жинхэнэ цаатан иргэдийн аж амьдралын хэв маяг, ёс заншил алдагдахад хүрээд байна. Өнөөдөр зан заншлын 60 хувь нь алдагдаад байгаа ажээ.

Таатай нөхцөл

Сэтгэгдэлүүд (0)

Сайн уу? Хэрэв та сэтгэгдэл үлдээвэл эхний хүн болох боломжтой.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихийн тулд орно уу!

Байршил