+(976) 9510-2233

Хужиртын халуун рашаан Рашаан сувилал

Өвөрхангай аймаг, Хужирт сум

Өвөрхангай аймаг дахь Хужирт рашаан сувилал нь Улаанбаатар хотоос 390 км хатуу хучилттай замаар явж очдог бөгөөд нуруу ,үе мөчний архаг өвчнүүд, шохойжилт, ясны сийрэгжилт, ясны гэмтэл, хугарлын үлдэц, мэдрэл, цус харвалтын дараах саа саажилт, эмэгтэйчүүдийн үргүйдэл, өндгөвчний болон бөөр давсгийн архаг үрэвсэл, хүүхдийн түнхний дутуу хөгжил, мултрал ,арьсны өвчнүүдэд маш сайн бөгөөд анагаах увдистай.

Мөн рашааны эрдэс бодис,бичил элементүүд арьсанд нэвчсэнээр арьсыг зөөлрүүлж, үрчлээг тэнийлгэн залуужуулах шидтэй. Эмчилгээний гол хүчин зүйл нь тослог хар өнгийн лаг шавар ,газрын гүнээс оргилох 56 хэмийн халуун рашаан бөгөөд бариа засал, зүү төөнүүр, физик эмчилгээ болон хөдөлгөөнөөр эрүүлжүүлэх биеийн тамир, хийн дасгал, энергийн эмчилгээ хийж үйлчилнэ.

Хордлого тайлах, ясны сийрэгжилт тодорхойлох,цахилгаан массажны орчин үеийн аппаратуудаар таныг оношилж эмчилнэ. Мэдрэл, эмэгтэйчүүд, хүүхэд, мэс засал, уламжлалт эмчилгээний эмч нар ажиллаж, тусламж зөвлөгөө өгдөг.

Чөлөөт цагаараа караоке,номын сан ,интернет,гоо сайхны салоноор үйлчлүүлээрэй. Тусгай хуваарийн дагуу үдэшлэг, уулзалт, аялал зугаалга зохиогддог болно.

Мөн байгалийн үзэсгэлэнт газар Төвхөн хийд, Үүртийн тохой, Орхоны хүрхрээ, Эрдэнэ зуу, Элсэн тасархай зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж зугаалах боломжтой. Илгээх картыг УБ хот дахь төлөөлөгчийн газар болон харьяа аймаг, дүүргийнхээ нэгдсэн эмнэлгээс авч болно. Автобус төлөөлөгчийн газрын үүднээс Даваа, Лхагва, Баасан гарагуудад 07.00 цагаас хөдөлдөг.Мөн Драгонтөвөөс тус сум руу долоо хоногт 3 удаа автобус явна.

 

Таатай нөхцөл

  • Mobicom
  • Unitel
  • G-Mobile
  • Skytel
  • Зориулалтын өрөө
  • Өрөөндөө тусдаа 00
  • Душ, Саун
  • Төвийн
  • Хот, Суурин: Хужирт сум

Сэтгэгдэлүүд (0)

Сайн уу? Хэрэв та сэтгэгдэл үлдээвэл эхний хүн болох боломжтой.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихийн тулд орно уу!

Захиалах хэсэг

Хүний тоо 1
Том хүн
Хүүхэд

Байршил

  • 99196692,98557085,91913860,99093324

Мессэж бичих

Мессэж илгээх