Хасу-Шивэрт сувилал Рашаан сувилал

Архангай аймаг Батцэнгэл сум

Тус рашаан сувилал нь Архангай аймгийн нутагт байрладаг бөгөөд нийслэлээс 500 км зайд оршино. Илүү тодруулбал, Хасу-Шивэрт рашаан сувилал, аялал жуулчлалын цогцолбор нь Архангай аймгийн Батцэнгэл сумын Дарьхинтын хөндийн байгалийн үзэсгэлэнт газар байрладаг. Цэцэрлэг хотоос зүүн хойшоо 35 км, Улаанбаатар хотоос 465 км-д оршдог. Нэг дор 250 хүн хүдээн авах хүчин чадалтай, 150 хүний ресторан, 50 хүний VIP өрөө, 250 хүний хурлын болон бүжгийн заалтай. Жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулдаг. Уг цогцолбор нь тохилог, тав тухтай бүтэн, хагас люкс, энгийн гэсэн 3 зэрэглэлийн өрөөтэй юм байна. Багц үнэнд шавар болон рашаан жмчилгээ, зүү төөнө, бариа засал, физик эмчилгээ, эмийн бус эмчилгээнүүд болон тухайн өдрийн хоол багтана. Үнийн хувьд бүтэн люкс өрөөний багц 32800, хагас люкс өрөөний багц 24800-28800, энгийн өрөөний багц 18800-22800 төгрөг юм байна. Халуун рашаан, шавар, нөхөн сэргээх эмчилгээ буюу бариа засал, зүү төөнүүр, бумба тавих зэрэг үйлчилгээ үзүүлдэг байна. Халуун рашаан нь хүний биед зайлшгүй шаардлагатай натри, кали гэх мэт эрдэс агуулсан байдгаараа нэлээд онцлогтой юм байна. Энэхүү рашаан нь үе мөч, яс, арьсны өвчинд тустай аж. Чөлөөт цагт зориулсан усан бассейн, фитнес, биллъярд, ширээний теннис, сагсан бөмбөг, гар бөмбөг, элсний гар бөмбөг, наран шарлага, үсчин гоо сайхан, массаж багтана.

Таатай нөхцөл

  • Хот, Суурин: Батцэнгэл сум

Сэтгэгдэлүүд (0)

Сайн уу? Хэрэв та сэтгэгдэл үлдээвэл эхний хүн болох боломжтой.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихийн тулд орно уу!

Захиалах хэсэг

Хүний тоо 1
Том хүн
Хүүхэд

Байршил

  • 9865 3212, 94963212, 99007314 , 95813212

Мессэж бичих

Мессэж илгээх