+(976) 9510-2233

Баян-Агт сум нь Хөвсгөл, Архангай, Булган аймгуудын дундах сум юм. Уран тогоо уулаас 55 км, Булган аймгийн төвөөс 125 км, Мөрөн хотоос 210 км, Өгий нуураас 220 км, Амарбаясгалант хийдээс 303 км, Тэрхийн Цагаан нуураас 309 км, УБ хотоос Дарханаар явбал 569 км хатуу хучилт, 45 км хөрсөн зам.

Мойлт эко жуулчны бааз нь Улаанбаатар, Хөвсгөл, Амарбаясгалант, Тэрхийн Цагаан нуур, Хархорин зэрэг аяллын гол бүс нутгуудын төвд оршдог.

Эдгээр цэгүүдийг холбож дунд нь амсхийх боломжийг олгох газар.

Биологийн олон төрөл зүйлүүдийг агуулсан Сэлэнгэ, Хануй, Цагаан, Балиг зэрэг олон голын төгсгөл бэлчирүүд байна.

Дөрвөлжин булш, хиргисүүр, хадны сүг зураг, буган чулуу зэрэг түүх соёлын нөөц нэн элбэг.

Үйлчилгээ:

Морин аялал (14 хүртэлх өдрийн, 10 хүртэлх хүний, орос эмээлтэй), явган аялал (10 хүртэлх өдрийн), фото сафари (цэцэг, эрвээхэй, шувууны аялал хөтөчлөнө), спорт загасчлалд хөтөчлөнө, малчин айлын гадаа амьдрах болон сумын баяр наадамтай холбоотой аяллуудыг байгаль, нийгэм, эдийн засагт ээлтэйгээр зохион байгуулна.

Таатай нөхцөл

  • Хот, Суурин: Булган аймгийн төвөөс 125 км

Сэтгэгдэлүүд (0)

Сайн уу? Хэрэв та сэтгэгдэл үлдээвэл эхний хүн болох боломжтой.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихийн тулд орно уу!

Захиалах хэсэг

Хүний тоо 1
Том хүн
Хүүхэд

Байршил

  • 99003786

Мессэж бичих

Мессэж илгээх