+(976) 9510-2233

Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутаг Их Монголын элсний өмнөд хэсэгт орших байгалийн үзэсгэлэнт "Эрээн нуур"-ыг түшиглэн байгуулагдсан. Улаанбаатар хотоос 1150 км, Алтай хотоос хойд зүгт 150 км, Улиастай хотоос баруун зүгт 110 км-т оршдог.

Хүчин чадал:
5 ор бүхий гэр буудал 5ш, 4 ор бүхий байр 5ш нийт нэг ээлжиндээ 40-45 амрагч, жуулчин хүлээн авах хүчин чадалтай.

  • Нэг ээлжиндээ 40-50 хүн хүлээн авах гэр ресторан
  • Бие засах газар, угаалтуур, шүршүүртэй
  • 4квт-ын хөдөлгүүр, сэргээгдэх эрчим хүч
  • Цэвэр усны гүний худагтай
     

Ойролцоох үзвэр:
Монголын их элсэн дунд орших үзэсгэлэнт Эрээн нуур, Завхан гол 1км-5км, Дархан цаазат Хасагт Жаргалан ууланд орших Монгол утай хэмээх Хүнхэрийн амралт-70км, Түргийн үеийн хүн чулуун хөшөө-65км, Хүйсийн говь-80км, Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр-145км, Төрийн тахилгат Сутай хайрхан-250км.

Үйлчилгээний онцлог дауу тал:

  • Эрээн нуурын орчим үзэсгэлэнт газраар байгалийн аялалыг явган, морь, тэмээгээр хийх
  • Элсэн манханд үргэлжилсэн нуруу, говийн бүсээр аялуулах
  • Монгол үндэсний хоол, хүнс амтлах
  • Монголчуудын эртний уламжлалт нүүдлийн соёл иргэншил, зан үйлтэй танилцах
  • Эсгий хийх, арьс сур боловсруулах, морь уургалах, эмнэг сургахыг үзүүлэх
  • Монголын үндэсний тоглоом наадгайгаар тоглох
  • Элсний волейбол, теннис, биллъярд, сагсны талбайтай

Эвент арга хэмжээ:

  • Элсний фестиваль
  • Тэмээн аялал
  • Ан амьтан, шувуу ажиглах аялал
  • Фото аялал
  • Морин аялал

Таатай нөхцөл

  • Морин аялал
  • Ресторан
  • Адал явдалт аялал жуулчлал
  • Тусгай сонирхлын аялал жуулчлал
  • Гэр бүлийн аялал
  • Соёл-танин мэдэхүйн аялал жуулчлал
  • Морин аялал
  • Unitel
  • Байгалийн нүхэн

Сэтгэгдэлүүд (0)

Сайн уу? Хэрэв та сэтгэгдэл үлдээвэл эхний хүн болох боломжтой.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихийн тулд орно уу!

Захиалах хэсэг

Хүний тоо 1
Том хүн
Хүүхэд

Байршил