+(976) 9510-2233

Бидний тухай

2019 оны 03 дугаар сарын 21

Эрхэм зорилго

Монгол оронд үйл ажиллагаа явуулж буй аялал жуулчлалын бааз, зочид буудал, ресторанийн нэгдсэн дата санг үүсгэн, хэрэглэгч үйлчлүүлэгчийн таашаалд нийцсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох нь бидний эрхэм зорилго.

Танилцуулага

“Замч Эй Пи Пи” ХХК нь 1996 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн “Зааг сервис” группын охин компани юм.

Бид одоогоор Монгол орны байгалийн үзэсгэлэнт газар, жуулчны бааз, амралт сувиллын газар, түүх соёлын дурсгалт газар,байгалийн үзэсгэлэнт газар, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ, дэд бүтцийн мэдээллийн нэгдсэн цахим сан үүсгэх зорилт тавин ажиллаж байна.

“Замч Эй Пи Пи” ХХК нь одоогоор нийтдээ 316 аялал жуулчлалын бааз , түүх соёлын болон байгалийн үзэсгэлэнт газрын мэдээ 169, зочид буудал 286, үвэр үйлчилгээ 5 , мэдээлийг Zamch web site –ндаа байршуулаад байна.

Нийгмийн хариуцлагын хүрээнд

Дотоодын аялал жуучлалыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор орчин үеийн техник технологид түшиглэн Монгол орны байгалийн үзэсгэлэнт газар , өвөрмөц тогтоц, түүх соёлын дурсгалт газар , үнэт өв, аялал жуулчлалын баазын мэдээ мэдээлэл тэдгээрийн зам чиглэлийг тодорхойлж дотоодын болон гадаадын амрагч жуулчдад зориулсан гар утасны 360 градусаар орчныг үзэх боломжтой мэдээллийн нэгдсэн аплекейшн зохион хэрэглэгчдэд хүргэхээр ажиллаж байна. Гар утасны аплейкейшин нь GPS-ийн нарийвчлалын системийг ашиглан offline, online горимоор ажиллах бөгөөд аяллын маршрут зохиох , жуулчны бааз , амралт сувиллын газрууд , нийтийн тээврийн үйлчилгээнд холбон зуучлах , төлбөр тооцоог online горимоор хийх , үйлчилгээний чанарт мониторинг хийх боломжтойгоос гадна , аудио бичлэгийн тусламжтай Монгол орны түүх , соёлын өв, замч чиглэлтэй тэй танилцах боломжийг олгож байна.

Замч веб сайт болон замч апп-тай хамтарч ажилахын давуу тал

  • Онлайн сурталчилгаа хийх
  • Хэрэглэгчидтэй ойртох
  • Хэрэглэгчидэд цаг алдалгүй мэдээлэл хүргэх
  • Төлбөр төлөлтийн хялбар систем
  • Өөрийн байгуулгыг цахим орчноос удирдах
  • Техникийн дэвшилд нэвтрэх, хамдаа хөгжих
  • Захиалга хүлээн авах
  • Хэрэглэгчийн сэтгэгдэл санал хүсэлтийг хүлээн авах

“Замч” веб сайт болон Замч аппликейшнийг хэрэглэснээр

  • Амралтаа төлөвлөх
  • Төсвөө зохиох
  • Захиалга хийх
  • Аялал жуулчлалын нэгдсэн мэдээллийг нэг дор авах
  • Монгол орны түүх, соёлын өв, газар зүйн танин мэдэхүйн мэдээллийн авах
  • Явах чиглэл горимыг сонгон очих газраа саадгүй хүрэх
  • Гадаад дотоодын жуулчид өөрийн хүссэн амралт, сувилал, ресторан, зочид буудлын мэдээллийг төвөггүй оновчтой байдлаар хайлт хийх
  • Аялал жуулчлалын холбогдолтой зөвлөгөө мэдээлэл, хүсэл сонирхол нэг хүмүүстэй холбоо тогтоох